MACS ERP
Аж ахуйн нэгжийн санхүүгийн цогц удирдлага
7 модуль, 50+ тайлан
Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй
Нягтлан бодох бүртгэл, бараа материал, касс, цалин, үндсэн хөрөнгө, санхүүгийн тайлан — И-Баримт, банк, НД, E-tax-тай холбогдсон, бүрэн монгол хэл дээр.
Бүтээгдэхүүн
Жижиг дэлгүүрээс эхлээд олон салбартай аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгч байгууллага хүртэл.
Аж ахуйн нэгжийн санхүүгийн цогц удирдлага
7 модуль, 50+ тайлан
НББОУС / СТОУС-д нийцсэн санхүүгийн шийдэл
9 блок, 80+ тайлан
Дэлгүүр, худалдааны төвийн кассын програм
Олон салбар, банкны интеграц, И-Баримт
Ширээ, гал тогооны захиалга, урьдчилсан захиалга
Караоке, өрөөний цагийн тооцоо
Эм, эмийн сангийн бүртгэл, борлуулалт
ЭМД-ийн хөнгөлөлтийн интеграц
Ажилтны анкет, ирц, цалингийн тооцоо
НДШ, ЭМД, ХХОАТ тайлан
Мөн: Авто сервисийн систем · Тээвэр зуучийн систем · Тоног төхөөрөмжийн түрээсийн систем · Цаг бүртгэлийн систем
Модулиуд
Модуль бүрийн гүйлгээ ерөнхий журнал, санхүүгийн тайланд автоматаар тусгагдана. Танд хэрэгтэй модулиудаа сонгон авна.
Компани, салбар, хэрэглэгчийн эрх, дансны төлөвлөгөөг нэг дор тохируулна.
Орлого, зарлага, борлуулалт, тооллого, үнийн өөрчлөлтийг бүрэн хянана.
Дэлгүүр, ресторан, эмийн сан, Duty Free-д зориулсан хурдан касс.
Харилцагч тус бүрийн тооцоо, төлөх нөхцөл, үлдэгдлийг цаг тухайд нь харна.
Ажилтны анкетаас эхлээд НДШ, ЭМД, цалингийн хүснэгт хүртэл автоматжуулна.
Хөрөнгийн бүртгэл, байршил, хариуцагч, элэгдлийг автоматаар тооцно.
Касс, харилцах дансны гүйлгээ, ханшийн тэгшитгэлийг хялбархан хийнэ.
Тохируулах, хаалтын бичилт, зардлын хуваарилалтыг нэг дороос.
СТ-1 — СТ-4 болон удирдлагын тайлангуудыг товч дарахад бэлдэнэ.
Төрийн болон банкны системүүдтэй шууд холбогдоно.
Төсвийн байгууллага, донорын төслүүдийн зарцуулалтыг хянана.
Өгөгдөл шалгах, импортлох, нэгтгэх мэргэжлийн хэрэгслүүд.
Интеграц
Давхар бүртгэл, гар ажиллагааг багасгаж, тайлангаа хугацаанд нь илгээнэ.
Борлуулалт бүрийн баримтыг автоматаар илгээж, НӨАТ-ын тайланг бэлдэнэ.
Банкны POS, QR, гар утасны төлбөр, Corporate Gateway, хуулга татах.
Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын системтэй уялдсан тооцоо.
Татварын тайлангуудыг E-tax системд илгээх бэлэн форматаар гаргана.
Давуу тал
1000 гаруй байгууллагад нэвтрүүлж, Монголын бизнесийн онцлогийг бүрэн тусгасан.
Санхүүгийн програм хангамжийн үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн явуулдаг.
Интерфейс, тайлан, сургалт, техникийн дэмжлэг бүгд монгол хэлээр.
Худалдан авснаас хойш жилийн турш программын шинэчлэлийг үнэгүй авна.
НД, НӨАТ, татвар, И-Баримтын өөрчлөлтийг системд цаг алдалгүй тусгана.
Утас, имэйл, алсын холболт болон газар дээр нь очиж тусална.
Нэвтрүүлэлт
Систем суурилуулаад орхихгүй — танай баг бүрэн эзэмшиж, тогтвортой ажиллах хүртэл хамт байна.
Одоогийн бүртгэлийн процессыг судалж, хэрэгцээ шаардлагад тулгуурлан нэвтрүүлэлтийн төлөвлөгөө гаргана.
Систем суурилуулж, анхан шатны мэдээлэл, хуучин системийн өгөгдөл, эхний үлдэгдлийг шилжүүлнэ.
Нягтлан бодогч, менежер, касс, агуулахын ажилтан тус бүрт тохирсон сургалт явуулна.
Туршилтын горимд хамтран ажиллаж, алдааг засаад бүрэн ашиглалтад шилжинэ.
Техникийн дэмжлэг, жил бүрийн шинэчлэл, хуулийн өөрчлөлтийн шинэчлэлийг хүргэнэ.
Дэлхийн банк (PACS), Азийн хөгжлийн банк (MACS ADB), Засгийн газрын төрийн өмчийн нэгдсэн бүртгэлийн систем (MSPCA) зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн.
Имэйл, утасны дугаараа үлдээгээрэй. Манай мэргэжилтэн тантай холбогдож, хэрэгцээг тань тодруулаад үнийн санал хүргүүлнэ.
InfoSystems Mongolia ХХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Баянбогд плаза, 4 давхар
Даваа — Баасан, 09:00 — 18:00